2016-11-02
Нүдний эрүүл мэнд
Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай.
Шавших
Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших нь тустай. Гоньдыг буцалгаж хандлаад хөвөн-д /марль/ шингээн нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласа...